Саран нарны гэрэлтүүлж өгсөн нарийхан жимээр
Сарнай цэцэгсийн үнэрийг даган явсаар
Сац бас салхинд туугдсаар дэргэд чинь би иржээ
Шинээр эхэлсэн шүлгийн дэвтэр шиг
Чи бидэн хоёрын урд
Шимтэн бичих дурлалын түүх байна
Энэ шүлгийн дэвтрийн
Эргэх хуудас бүр дээр
Энгүүн ааш чинь
Итгэл өгдөг тухай
Энхрий үгс чинь
Хайр төрүүлдэг тухай
Эгэл харц чинь
Жаргал өгдөг тухай
Энэ дэвтэр дээр бичнэ
Чиний тухай
Миний тухай
Чин хүслийн тухай
Халуун дурлалын
Хайр сэтгэлийн
Дуутай
Дарстай
Бас нулимстай
Анхилам
Амтлаг
Бас гашуун
Ийм шүлэг
Энд бичигдэнэ
Ирээдүй жаргалын тэнгээр
Аз жаргал хайрын тэнгээр
Хайр дурлал итгэлийн тэнгээр үргэлжилнэ шүү

2 comments:
Шинэхэн эхэлсэн шинэ дэвтэр, шинэ блог байна даа, Дуутай, дарстай бүхнээ бичээрэй. Амжилт.
...ийм шүлэг энд бичигдэнэ.. гайхалтай... ингэхэд бичигдсэн шүлгүүд хаагуур явна. учиргүй маань дэвтэрээ аваад алга болчихоо юу даа..
Post a Comment